Хайлт:
Зарлал   1) Оюутан залуус Та бүхнийг Голомт банкны нэрэмжит 13 дахь удаагийн ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-д оролцохыг урьж байна.                              2) ОУЭЗБДС-ийн эчнээ ангид оюутан элсүүлэх зар: Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Дээд Сургууль нь Олон улсын банк санхүүгийн мэргэжилтэн, нягтлан бодогчийн эчнээ 2.5 жил, 4.5 жилийн ангид элсэлт авч байна. Утас: 99086908; 70100083                               3) Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургууль Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургууль Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургууль Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургууль Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургууль                              
Хэрэглэгч нэвтрэх
Хичээл татах



Санал асуулга
Та ямар хичээл илүү судалмаар байна вэ?
Олон Улсын Эдийн Засаг
Менежмeнт
Эдийн засаг
Программ хангамж
Цаг агаар
Цаг хугацаа явсаар . . .
Имэйл мэдээ
Номын сан
ОУЭЗБДС -ийн Номын сангийн товч танилцуулга

        ОУЭЗБДС- ийн номын сан нь “Номын сангийн зөвлөл”- ийн удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулж багш оюутнуудад шинжлэх ухааны системтэй мэдлэг олгох зорилготой ажиллаж байна.
        Сургуулийн “Номын сангийн зөвлөл” нь удирдлага тэнхимийн багш нар, санхүүгийн ажилтан, номын санч нарын бүрэлдэхүүнтэй бөгөөд мастер төлөвлөгөөнд тусгагдсан ёсоор номын сангийн дотоод дүрэм журмаа хэлэлцэн батлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
ОУЭЗБДС - ийн Номын сан нь өнөөгийн байдлаар төрөл бүрийн шинжлэх ухааны бүх салбарыг хамарсан нийт 28430 ширхэг ном, сурах бичиг гарын авлага бүхий номын фондтой, 280 суудалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
        Номын сан нь нийт 2 номын санчтайгаар нийт 130 мкв талбай бүхий үйлчилгээний 3 нэгжээр 1500 гаруй уншигчдад үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Номын сан нь өдөрт дунджаар уншлагын танхимаар 450 гаруй оюутан, гэрээр 90 гаруй оюутанд 220 орчим ном, сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Нийт номын Монгол 25.4%, Орос 2.3%, Англи 26%, Япон 29% нь бусад хэл дээр байдаг. Үүнээс 35% нь байга эргэлтэнд гаргадаг. Жилд дунджаар фонд бүрдүүлэлтэнд 4,5 орчим сая төгрөг төсөвлөж 3 сая орчим төгрөгний номоор фондоо баяжуулж байна.
       Номын сан нь өдөрт өглөө 09 цагаас 18 цаг хүртэл нэг ээлжиндээ 280 оюутанд үйлчлэх хүчин чадалтай.Одоо тус сургуулийн номын санд номын сангийн эрхлэгч, номын санч ажиллаж байна. Номын сангийн эрхлэгч Наранцэцэг. Хэл уран зохиолын орчуулагч багш, Англи, Орос хэлтэй.
       Мөн номын санч Б.Цэндсүрэн нь 2006 онд ОУЭЗБДСургуулийг дүүргэсэн. 2007 оноос эхэлж тус сургуулийн номын санд ажиллаж эхэлсэн бөгөөд 5 дахь жилдээ ажиллаж байгаа болно.
       Номын сангийн фондод баяжилт хийхдээ АНУ ийн Азийн сангаас тогтмол ном, сурах бичиг авч ашиглаж ирснээс гадна сүүлийн үеинй ном сурах бичгийг Сингапураас авчирч байна.үүнээё гадна Англи, Японоос зарим ном сурах бичгийг авчтрч номын фондын баяжилтыг хийж байна. Үүний дүнд Монголын аль ч их сургуульд байдаггүй Олон Улсын эдийн засгийн харилцааны сүүлийн үеийн сурах бичгээр баяжсан номын фондтой болсон.      Мөн түүнчлэн АНУ ийн тогтмол хэвлэл болох Fortune, Forbes, News week, The Economist ОХУ-ын Внешняя торговля, Финансовый бизнэс, Международное публичное и право зрэг сэтгүүлүүдийг тус тус захиалж сургалт хичээлдээ ашиглаж ирсэн.


ОУЭЗБДСургуулийн НОМЫН САНГИЙН ДҮРЭМ


Нэг. Ерөнхий зүйл
       Номын сан нь мэргэжилтэн бэлтгэх сургуулийн чиглэлийн дагуу өөрийн болон гадаад орны чухал шаардлагатай ном, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнийг цаг тухайд нь номын фондоо баяжуулдаг сургалт, эрдэм шинжилгээ, соёл гэгээрлийн нэгж мөн. Номын санг номын сангийн зөвлөл заах арга зүйн талаас нь удирдаж, шинэ ном авах, дотоод ажилд хяналт тавьж ажиллана.
Хоёр. Номын сангийн ажлын зорилго
        Профессор, багш, аспирант, магистрант, оюутан, ажилтан багш нарт хэрэгцээт ном сурах бичиг, электрон каталоги, нөөцийн төвийн компьютерээр мэдээллийн үйлчилгээ эрхэлж мэдээлэл түгээнэ. Мэргэжлийн чиглэлийн болон шинэ ном зохиол, сурах бичгийг сурталчлах, ном зүйн лавлагаа өгч шуурхай үйлчилгээ зохион байгуулах зорилготой.
Гурав. Уншигчийг бүртгэх журам
       Тус сургуулийн бүх багш, ажилтан, оюутан, аспирант, магистрант, докторантыг сургуулиас олгосон үнэмлэх болон холбогдох бичиг баримтыг үндэслэн уншигчаар бүртгэж ном, мэдээллийн хангамжийн үйлчилгээ үзүүлэнэ.
Гадаадын мэргэжилтэн багш, оюутан магистрант, докторант нар болон цагийн багш нарт холбогдох тэнхим салбарын зөвшөөрлөөр уншигчийн карт нээж үйлчилнэ.
Дөрөв. Уншигчийн эрх үүрэг
        Уншигч нь номын сангийн ном, сурах бичиг, бусад мэдээллийн үйлчилгээгээр тогтмол үйлчлүүлэх эрхтэй. Уншигч номын сангийн талаархи үйлчилгээ, ном хангамжийн талаархи санал хүсэлтээ номын сангийн зөвлөл, -ийн эрхлэгчид илэрхийлж байх эрхтэй.
Уншигч нь номын сангаар үйлчлүүлэхдээ үйлчилгээний картаа шалгуулж, холбогдох бичиг баримттайгаа ирж номын сангийн үйлчилгээний журмын дагуу үйлчлүүлнэ. Номын сан нь багш нарт 10, оюутанд 10 хүртэлх номыг нэг удаагийн олголтоор өгнө. Уншигч нь номын сангаас авсан номыг авахдаа хуудас бүрэн эсэхийг шалган авч, шалгуулан өгч байна.
       Уншигч нь ном хэвлэлийг алдаж, үрэгдүүлж, гэмтээсэн тохиолдолд "Алдсан буюу гэмтээсэн ном хэвлэлийг төлүүлэх журам" - ын дагуу төлж, номын санг хохиролгүй болгоно.
Уншигч нь өөр газар шилжих, амралт буюу түр хугацаагаар чөлөө авах, ажил, сургуулиас халагдсан тохиолдолд номын сантай заавал тооцоо хийх зэрэг үүргийг хүлээнэ.
Тав. Уншигчдад үйлчлэх журам
     1. Номын сангийн фондод байгаа ном, сурах бичгийн хангамж, хэрэгцээ, нөөцөөс шалтгаалан гэрээр буюу уншлагын заалаар ном олгож үйлчилнэ.
     а/. Ховор цөөн хувьтай ном, лавлах толь бичгүүдийг уншлагын танхимаар
     б/. Олон хувьтай ном болон өдөр тутмын хичээлд хэрзглэгдэх сурах бичгүүдийг гэрээр олгож үйлчилнэ.
     в/. Уншигч ном аваад тогтоосон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ном авах эрхийг 1-6 долоо хоног хүртэл хасна.
     2. Хичээлийн жилийн эцэст номын тооцоо хийгээгүй, тойрох зуруулаагүй багшид дахин номоор үйлчлэхгүй эрхийг нь хасна.
Зургаа. Хориглох зүйл

  • Уншлагын танхмийн ном хэвлэлийг гадагш авч гарах
  • Номын санд хог хаях, тамхи татах
  • Номын санд гар утсаар ярьж бусдад саад болох
  • Номын санд гадуур хувцас, хүнсний зүйлтэй орох түүнийг идэх, бохь зажлах, ноцолдох болон зүй бусаар авирлах зэргийг хатуу хориглоно.
  • Нөөцийн төвийн компьютерийн эд ангиар оролдох, түүн дээр зурах, бичих
  • Компьютерт зөөврийн диск (Flash, CD, Hard disk) хийж холбохыг хориглоно. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд уншлагын номын санчаар дамжуулан мэдээллээ авна.
  • Компьютерийн эд анги (ГАР, ХУЛГАНА, ДЭЛГЭЦ, СҮЛЖЭЭНИЙ УТАС салгах зэрэг...) зөөж, өөр хооронд нь солихыг хориглоно. Зайлшгүй тохиолдолд номын санчид хандана.

Долоо. Зөрчил гаргасан тохиолдолд хүлээх хариуцлага

  • Номын сан, нөөцийн төвөөр үйлчлүүлж буй хэн боловч номын санчийн дээрх журманд заагдсан шаардлагыг хүлээн зөвшөөрч, шаардлагыг хүлээн авах
  • Шаардлага биелүүлээгүй тохиолдолд тухайн багш болон оюутны номын сангаар үйлчлүүлэх эрхийг 1 долоо хоногоос 1 сарын турш хасах буюу гаргасан зөрчилөөс хамааруулж авсан арга хэмжээг Номын сангийн эрхлэгчид мэдэгдэх.
  • Техник хэрэгсэл болон бусад эд ангид хохирол гэмтэл гарсан нь баримтаар тогтоогдож тухайн эд ангийг эвдэгч этгээд болон хариуцлага алдсан хэн боловч (багш, оюутан, ажилтан) тухайн үеийн зах зээлийн ханшаар 3 дахин нугалж төлж хохирлыг барагдуулна.

Цагийн хуваарь

Гариг Ажиллах цаг

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэ

Баасан
09-20
Бямба,Ням Амарна
Мэдээ оруулсан: Уншсан: Огноо:                     « Буцах
Зохиогчийн эрх © 2011 Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль.